ENGLISHSign in
Book a visit
Dentaris

Шүдний дижитал оношлогоо гэж юу вэ?

Урьдчилан оношлох, эмчлэх зорилгоор дижитал технологи ашиглах процесс. Уламжлалт аргуудаас илүү нарийвчилсан, түргэн бөгөөд өвчтөнд таатай — шүдний эмчилгээг шинэ түвшинд аваачдаг.

Шүдний дижитал оношлогоо

◦ Үндсэн төрөл

Шүдний дижитал оношлогооны үндсэн төрөл

Тус бүр өөрийн зориулалттай, эмчилгээний хэлбэрт тохирсон дижитал оношлогооны 5 төрөл.

Дижитал рентген зураг
01X-ray

Дижитал рентген зураг

Үүнд дэлгэмэл рентген, гавлын хажуугийн рентген, нэмэлтээр Шүдний компьютер томограф (CBCT) орно. Уламжлалт рентгэнтэй харьцуулахад хурдан, өндөр давтамжтай бөгөөд бага туяа ашигладаг.

  • Уламжлалт рентгэнгээс хурдан, бага туяатай
  • Шүдний гажиг, ясны бүтцийг тодорхой харна
  • Үр дүн нь шууд дэлгэц дээр гарна
Дижитал скайн
02Intraoral Scanner

Дижитал скайн

Oral scanner нь шүдний гадаргууг нарийвчлалтай хэмжих төхөөрөмж. Амны хөндий дотроос шүдний 3D зургийг хор хөнөөлгүйгээр авч, гажиг согогийг илрүүлэхэд тусална.

  • Хор хөнөөлгүй, амар хийгддэг
  • Шүдний бодит 3D хэмжилт
  • Гажиг, согогийг шууд илрүүлнэ
Дижитал камера
03Digital Camera

Дижитал камера

Дижитал камера ашиглан өвчтөний нүүрний төрх болон амны хөндийн бодит зургийг авдаг. Эмч, өвчтөний харилцан ойлголтыг сайжруулж, эмчилгээний төлөвлөгөөг зөв тодорхойлоход тусална.

  • Нүүр амны өндөр чанартай зураг
  • Эмч–өвчтөний ойлголтыг сайжруулна
  • Эмчилгээний өмнө/дараа харьцуулна
3D эмчилгээний загвар
043D Treatment Model

3D эмчилгээний загвар

3D шүдний загвар нь шүдний бүтэц, байршлыг илүү нарийвчлалтай үзүүлэх боломжийг олгоно. Орчин үеийн ортодонт (шүдний гажиг засах) эмчилгээнд маш чухал.

  • Шүдний бүтцийг 3 хэмжээст харна
  • Ортодонт эмчилгээний баримтжуулалт
  • Эмчилгээний явцыг загвар дээр харна
Шүдний компьютер томограф
05CBCT (Cone Beam CT)

Шүдний компьютер томограф

CT (компьютер томографийн) 3D аппарат бөгөөд шүдний болон ясны бүтцийг нарийвчлан шинжлэх боломжтой. CBCT нь шүдний гажиг засал, имплант, сувгийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ мөн амны хөндийн бүх эдийг нарийн харах боломжийг олгоно.

  • Имплант хийхэд оновчтой байрлал тогтооно
  • Сувгийн эмчилгээний нарийн оношлогоо
  • Мэс заслын төлөвлөгөөнд зайлшгүй

◦ Давуу тал

Дижитал оношлогооны давуу талууд

Шүдний эмчилгээний дэвшилтэт арга — эмч, өвчтөн хоёуланд нь хамгийн сайн шийдвэр гаргахад тусална.

  • Хурдан, эрсдэл бага

    Уламжлалт аргаас илүү хурдан, эрсдэл багатай ажилладаг.

  • Эрт илрүүлэлт

    Шүдний өвчин, асуудлыг эрт үед илрүүлж, нарийвчилсан оношлогоо өгнө.

  • Тав тухтай

    Дижитал рентгэн болон бусад төхөөрөмжүүд өвчтөнд таатай, амархан, хурдан.

  • Тодорхой харилцаа

    Эмч–өвчтөний харилцан ойлголтыг сайжруулж, эмчилгээний төлөвлөгөө ойлгомжтой болно.

Дижитал оношлогооны хэрэглээ

◦ Хэрэглээ

Ямар тохиолдолд хэрэглэх вэ?

Дижитал оношлогоо нь шүдний эмчилгээний бараг бүх үе шатанд ашиглагдана.

  • 01

    Гажиг илрүүлэх

    Шүд, эрүү, нүүрний гажгийг илрүүлж эмчилгээ хийх.

  • 02

    Сувгийн эмчилгээ

    Root canal болон ясны бүтцийн асуудлуудыг тодорхойлох.

  • 03

    Имплант байрлал

    Шүдний имплант хийхэд хамгийн тохиромжтой байрлалыг тогтооно.

  • 04

    Эмчилгээний төлөвлөгөө

    Бүх дижитал оношлогооны үр дүнг нэгтгэн, тохирсон эмчилгээний төлөвлөгөө гаргана.

◦ Гажиг засал

Шүдний гажиг заслын аппарат

Гажиг заслын аппарат нь авагддаг ба авагддаггүй гэсэн 2 үндсэн төрөлтэй.

Авагддаг аппарат

Хүүхэд насанд зүүж, эмч заасан үед авч болно.

  • Тэлэгч аппарат9–12 нас

    Тэлэгч аппарат

    Холимог зуултын сүүл үед зүүдэг. Хоншоор эрүүний шүдний эгнээ хавчиг, бөөгнөрсөн тохиолдолд эгнээг тэлэх зорилгоор хэрэглэнэ.

  • Фэйс маск аппаратШами зуулт

    Фэйс маск аппарат

    9–12 насны хүүхдэд, шами зуултын үед зүүдэг. Хоншоорын үүдэн шүдийг эрүүний үүдэн шүдээс давуулах зорилготой.

Авагддаггүй аппарат

Шүдэн дээр наадаг, байнгын шүднүүд бүрэн ургасны дараа.

  • Металл аппаратСонгодог

    Металл аппарат

    Бүх төрлийн гажиг засалд хэрэглэдэг. Металл хайлшаар хийгдсэн тул харшил өгдөггүй, найдвартай, хямд.

  • Шаазан аппаратЦагаан

    Шаазан аппарат

    Үйлчилгээний хувьд металлтай адил боловч цагаан өнгөтэй учир харагдац илүү гоё.

  • Сафир аппаратТунгалаг

    Сафир аппарат

    Шилэн тунгалаг өнгөтэй учир гаднаас бараг мэдэгдэхгүй. Гоо зүйн хувьд хамгийн нүдэнд үл мэдэгдэх сонголт.

  • Өөрөө түгжигч металлШинэ

    Өөрөө түгжигч металл

    Резин хэрэглэх шаардлагагүй, өөр дээрээ түгжигчтэй. Зөөлөн хүчээр үйлчилдэг тул өвдөлт, шүдний сурвалжийн шимэгдэлт бага.

  • Өөрөө түгжигч шаазанШинэ

    Өөрөө түгжигч шаазан

    Өөрөө түгжигчийн давуу талыг шаазан аппаратын цагаан өнгөтэй хослуулсан — үр дүнтэй бөгөөд гоё харагддаг.

  • Digital AlignerPremium

    Digital Aligner

    Өнгөгүй тунгалаг — зүүсэн нь мэдэгдэхгүй. Авч цэвэрлэх боломжтой, эмнэлэгт ирэх давтамж бага. Эмчилгээний үр дүн хурдан, гадаадад амьдардаг хүмүүст тохиромжтой.

◦ Цаг захиалах

Дижитал оношлогооны цагаа авцгаая

Эмчтэй уулзан тантай тохирох эмчилгээний төлөвлөгөөг гаргуулна уу.