Шүд цайруулалт (эмнэлгийн нөхцөлд)
Эмнэлгийн нөхцөлд хийдэг мэргэжлийн шүд цайруулалт — 61–90 минутын дотор хэдэн өнгөөр цайруулна.
Үнэ
350,000₮

01 · Танилцуулга
Эмнэлгийн нөхцөлд хийгддэг шүд цайруулалт нь гэрийн нөхцөлөөс илүү хүчтэй, илүү найдвартай үр дүн өгдөг. Эмч таны буйлыг хамгаалж, мэргэжлийн цайруулалтын гель түрхэн, тусгай гэрлээр бодисыг идэвжүүлэн цайруулах процессыг хянаж явуулдаг. Нэг ирэлтийн дотор шүдний өнгийг ердийн 1-3 өнгөөр цайруулах боломжтой. Сонголтоос хамаараад солонгос, япон, америк төрлийн цайруулалтаас таны шүдний эмзэглэл, өнгөнд тохирох технологийг сонгож хийнэ. Цайруулсны дараа амны хөндийн арчилгаа, гам барилт, цайруулалтаа хэрхэн удаан хадгалах зөвлөмж, дэглэмийг эмч өгнө.
02 · Үе шат
Юу хүлээгдэж байна
Таны эмчилгээний явц, алхам алхмаар.
01
Үзлэг, оношилгоо
Шүдний өнгө, мэдрэмтгий байдал , ломбо, буйлын эрүүл байдлыг шалган танд тохирох цайруулалтыг сонгоно.
02
Бэлтгэл
Шүдний паалангийн өнгөр чулууг цэвэрлэж мэргэжлийн цэвэрлэгээ хийгээд, буйл, уруул салстыг хамгаалах түрхлэг хийнэ.
03
Цайруулалт
Цайруулах гель түрхэж, гэрлийн идэвхжүүлгээр 15–20 минутаар 2–3 удаа давтан хийнэ.
04
Үр дүн, арчилгаа
Шүдний өнгийг харьцуулж, тогтворжуулах гэрийн арчилгаа, хоолны зөвлөмжийг өгнө.
06 · Асуултууд
Түгээмэл асуултууд
Зөв арчилгаатай бол үр дүн 12–24 сар хадгалагдана. Кофе, кола, тамхины өнгө оруулагчтай хүнсний хэрэглээ хугацааг багасгана.
Зарим хүнд процедурын дараа 1–2 хоног мэдрэгшил мэдэгдэж болох ч хор хөнөөлгүй, өөрөө намждаг.
Үгүй. Жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд цайруулалтыг хойшлуулахыг зөвлөдөг.
Ломбо, бүрээс цайрахгүй. Үзлэгийн үеэр эмч таны нөхцөлийг үнэлж, шаардлагатай бол ломбо солихыг санал болгоно.
Холбоотой үйлчилгээнүүд
Үнэ
350,000₮
